Үйлчилгээний нөхцөл

2026 оны 10-р сар

Ерөнхий

Noyo Store (цаашид “бид”) нь noyostore.com вэбсайтаар дамжуулан хүнсний нэмэлт, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулна. Захиалга хийснээр та эдгээр нөхцөлийг зөвшөөрч байна.

Үнэ ба төлбөр

Бүх үнэ Монгол төгрөгөөр (₮) илэрхийлэгдэнэ. Төлбөрийг QPay-ээр төлнө. Захиалга нь төлбөр баталгаажсаны дараа хүчин төгөлдөр болно. Төлөгдөөгүй захиалгыг 15 минутын дараа автоматаар цуцална.

Хүргэлт

Улаанбаатар хотод 24–48 цагийн дотор хүргэнэ. Орон нутагт замын унаанд өгөх ба жолоочийн хөлсийг хүлээн авагч төлнө. Дэлгүүрээс өөрөө ирж авах боломжтой. Хүлээн авагч утсаар холбогдох боломжгүй бол хүргэлт хойшлогдож болно.

Буцаалт

Буцаалт болон төлбөрийн буцаалтын хүсэлтийг тухай бүрд нь авч үзэж шийдвэрлэнэ. Утсаар холбогдоно уу.

Эрүүл мэндийн анхааруулга

Манай бүтээгдэхүүн эм биш бөгөөд өвчнийг оношлох, эмчлэх зориулалтгүй. Жирэмсэн, хөхүүл, архаг өвчтэй эсвэл эм хэрэглэж буй бол хэрэглэхээс өмнө эмчээсээ зөвлөгөө аваарай.

Холбоо барих

Асуулт байвал 9902 0065 дугаараар холбогдоно уу.